mendchilgee umnux

Иргэний нисэхийн нийт ажилчид, албан хаагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Аэронавигацийн үйлчилгээний газрын даргын хувьд миний бие өнөөдөр та бүхэнд Монголын иргэний нисэхийн системд ялангуяа Аэронавигацийн үйлчилгээний салбарын чухал ач холбогдол бүхий агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх нэгэн шинэ аргачлал, арга хэмжээг (RVSM-Багасгасан босоо зайчлал) амжилттай хэрэгжүүлж нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснийг энэхүү цахим хуудсаар дамжуулан танилцуулж байгаадаа баяртай байна.

Энэ арга хэмжээ нь Монгол улсын иргэний нисэхийн салбар дахь Аэронавигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээх үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн бусад улс орнуудын ижил төстэй байгууллагын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгааг илтгэж байна.

Дэлхий нийтийн хэмжээнд Иргэний нисэхийн салбар, агаарын тээврийн эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор тус салбарт чухал байр суурь эзэлдэг Аэронавигацийн үйлчилгээнд тавигдах шаардлага болоод ашиглагдаж буй тоног төхөөрөмж, технологи хурдацтай шинэчилэгдэж байна. Салбарын хурдацтай хөгжлийн өнөөгийн түвшинд Монгол улсын иргэний нисэхийн салбар дахь Аэронавигацийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар тус газраас олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-оос санаачилан хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээхээр ажиллаж байна.

Мөн сүүлийн жилүүдэд улс орны эрчимтэй хөгжилтэй холбогдон Монгол улсын иргэний агаарын тээвэрийн салбарт агаарын тээвэрлэгч компаниуд олноор үйл ажиллагаа явуулж байгаатай уялдан дотоодын болоод орон нутгийн нислэгийн тоо, түүнд үйлчилж буй агаарын хөлгийн тоо эрс нэмэгдэж байна.

Ийнхүү Монгол улсын болоод дэлхий нийтийн хэмжээнд иргэний нисэхийн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад Аэронавигацийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, ашиглагдаж байгаа технологи, мэргэжилтэй албан хаагчдын ороцлоо нэн чухал ач холбогдолтой.

Монгол улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа хүндтэй бөгөөд хариуцлагатай энэхүү үйл хэргийг үе үеийн турш үргэлжлүүлэн яваа ИНЕГ, түүний харъяа алба салбаруудын нийт албан хаагчид, ахмадууд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА

БӨГӨӨД АЭРОНАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АЛТАНЦОМ

 

Нэвтрэх

Twitter Widget

Archives