Танилцуулга

Танилцуулга

Нислэгийн хөдөлгөөн удирдах газар

ЭРХЭМ ЗОРИЛТ

ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ЖИШИГТ НИЙЦСЭН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

Нислэгийн хөдөлгөөн удирдах газар, түүний харьяа алба салбарууд нь үйл ажиллагаандаа дараахь үндсэн зарчмуудыг эрхэмлэн ажиллана:

 

БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛС

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН УДИРДАХ ГАЗРЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газар нь энэхүү зааврын хавсралтад заагдсан, дараахь нэгжүүдээс бүрдэнэ:

 

 

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН УДИРДАХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Иргэний  нисэхийн  агаарын навигацийн үйлчилгээг  төлөвлөх,  зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Агаарын навигацийн үйлчилгээний ойрын болон хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлох;
  • ИНЕГ-ын өмнөөс нислэгийн төлөвлөлт гуйцэтгэх, зөвшөөрөл олгох;
  • Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх
  • Иргэний   нисэхэд   ашиглах   агаарын   зайд   холбоо,   навигаци, бодит ажиглалтын үйлчилгээ үзүүлэх;
  • Нисэхийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх;
  • Шалгалтын нислэг, тоног төхөөрөмжийн гэрчилгээжүүлэлт, нислэгийн зураглалын үйл ажиллагааг эрхлэх
  • Аэронавигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааны удирдлагыг гүйцэтгэх.

 

АЭРОНАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ХАРЪЯА АЛБА САЛБАРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

 

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

 

  • Иргэний нисэхэд ашиглах, хяналттзй агаарын зайд нислэгийн хөдөлгөөний удирдлага (НХУ), нислэгийн мэдээллийн (НМҮ) болон аюулын түгшүүрийн мэдээллийн (АТМҮ) үйлчилгээ үзүүлэх;
  • Иргэний нисэхэд ашиглах, хяналтгүй агаарын зайд НМҮ, АТМҮ үйлчилгээ үзүүлэх;
  • Улаанбаатар НМР (UВ FIR)-ын хүрээнд Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулалтын үүргийг гүйцэтгэх;
  • Орон нутгийн нисэх буудпууд дахь НХҮ-ний нэгжид мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

 

ХОЛБОО, НАВИГАЦИ, БОДИТ АЖИГЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

 

  • Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд холбоо, навигаци, бодит ажиглалтын тоногтөхөөрөмжийн хангалт үйлчилгээ үзүүлэх;
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тохиргоог гүйцэтгэх;
  • Холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмжийн инженерийн шийдэл, холболт, суурилуулалтын оүдүүвчийг дангаар болон харилцагч, үйлдвэрлэгч байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Орон нутгийн нисэх буудлууд дахь холбэо, навигаци, бодит ажиглалтын   үйлчилгээний нэгжүүдэд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

 

НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

  • Нисэхийн мэдээллийн эмхэтгэл, түүний нэмэлт өөрчлөлт, холбогдох
    дагалдах мэдээллийг бүрдүүлэх, түүгээр хэрэглэгчдийг хангах;
  • НОТАМ мэдээ боловсруулах, хэрэглэгчдэд үйлчлэх;
  • Нислэгийн зураг, схем бүдүүвчийг хэвлэх, хэрэглэгчдэд түгээх;
  • Нислэг үйлдэхэд болон НХҮ-нд шаардлагатай холбогдох бусад мэдээллээр зохих байгууллагыг хангах;

 

ШАЛГАЛТЫН НИСЛЭГ, ЗУРАГЛАЛЫН АЛБА

 

  • Холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмжийн шалгалтын нислэг, баталгажуулалтыг гүйцэтгэх
  • Ойртолт үйлдэх журам, схем бүдүүвчийг боловсруулах, шалгах, баталгаажуулах;
  • Нислэгийн зураг боловсруулах;
  • Холбоо, навигацийн тоног төхөөрөмжүүдийг гэрчилгээжүүлэлтийн баримт бичгүүдийг бүрдүүлэх.

Нэвтрэх

Twitter Widget

Archives