GLOBAL ATC 2013

НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСЫН АМСТЕРДАМ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 23 ДАХЬ УДААГИЙН ATC GLOBAL 2013 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, УУЛЗАЛТ СЕМИНАРТ ОРОЛЦСОН ТУХАЙ АЖЛЫН ТАЙЛАН

 

2013 оны 3 дугаар сар 20

ATC Global олон улсын үзэсгэлэн, уулзалт семинар нь 1990 оноос хойш олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2013 онд 23 дахь удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулагдлаа. ATC Global 2013 олон улсын үзэсгэлэн, уулзалт семинар 2013 оны 3 сарын 12 өдрөөс 2012 оны 3 сарын 14 өдрүүдэд Нидерландын Вант улсын Амстердам хотод амжилттай болж өндөрлөлөө.

ATC Global 2013 олон улсын үзэсгэлэн, уулзалт семинарт Монгол улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөл болох Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Аэронавигацийн үйлчилгээний газрын дарга Б.Алтанцом, Зам тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэсийн мэргэжилтэн Г.Бат, Аэронавигацийн үйлчилгээний газрын Мэргэжлийн хэлтэсийн менежер Д.Уртнасан, Анронавигацийн үйллчилгээний газрын харъяа Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр ороцлоо.

Нидерландын Вант улсын Амстердам хотод зохион байгуулагдсан ATC Global 2012 олон улсын үзэсгэлэн, уулзалт семинарт нийт 107 орны нислэгийн хөдөлгөөний удирдлагын салбарт тэргүүлэгч 75 Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага оролцсон бөгөөд үүгээрээ ATC Global 2013 олон улсын үзэсгэлэн, уулзалт семинар нь олон улсын томоохон арга хэмжээ гэдгээ дахин харуулж чадсан билээ.

2012 онд зохион байгуулагдсан 22 дахь удаагийн ATC Global 2012 олон улсын үзэсгэлэн, уулзалт семинар нь олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа New FLP 2012 төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжүүлэх үе шаттай давхцаж байсан бөгөөд энэ нь тус уулзалт хуралдааныг илүү сонирхолтой болгож байсан хэдий ч 2013 оны 23 дахь удаагийн ATC Global 2013 ч мөн шинэ, сонирхолтой бүхнээр дүүрэн болсон.

2012 онд болсон ATC Global үзэсгэлэнд оролцогч Германы R&S буюу Rohde&Schwarze компани мөн Английн Northrop Grumman корпорацийн Park Air Electronic компани зэрэг нислэгийн хөдөлгөөн  удирдлагын холбооны иж бүрэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ орчин үеийн технологийг нэвтрүүлж байгаа тухайгаа мэдээлж “Next generation ATC communication” гэсэн хөтөлбөрийг танилцуулж байсан бол энэ удаа “Trusted communications solutions for ATM” нэрийн дор танилцуулга хийж байлаа.

Ерөнхийдөө орчин үеийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын цогц систем нь бүхэлдээ IP технологид суурилагдсан байна. Бид тус компанийн богино долгионы радио станцуудыг нийт орон нутгийн болоод төвийн нисэх буудлуудад өргөн ашигладаг билээ.

Мөн Park Air Electronic компанийн үйлдвэрлэж байгаа нислэгийн хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүд IP технологид суурилагдсан тухай танилцуулга хийсэн. Бид Park Air Electronic компанийн GAREX 220 дууны холбооны төв холболтын төхөөрөмж, мөн RCAG буюу хэт богино долгионы алсын удирдлагатай радио станцуудыг алсын удирдлагын MARC системийн хамт ашигладаг билээ. Энэ нь Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг холбооны үйлчилгээний үндсэн төхөөрөмжүүд юм.

Нислэгийн хөдөлгөөнд ашиглагдаж байгаа хэт богино болон богино долгионы радио станцын тоноглолд JOTRON компани нилээдгүй хүчтэй түрэн орж байгаа нь үзэсгэлэнд танилцуулж байгаа бүтээгдэхүүнээс нь илэрхий харагдаж байлаа.

Дүгнэлт: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд ашиглагддаг холбооны тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн дамжуулах байгууламж болон сансрын холбоо, оптик дамжуулах байгууламжуудад орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдан IP технологи, түүнд тулгуурласан системүүд хүчтэй нэвтэрч байна. Иймд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд ашиглагдаж байгаа холбооны тоног төхөөрөмжийн одоо байгаа болон цаашид хөгжүүлэхээр төлөвлөж байгаа системүүдийн сонголт, судалгааны ажлыг олон улсын томоохон үйлдвэрлэгчдийн чиг хандлагад уялдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ажиглалтын төхөөрөмжийн хувьд ажиглалтын радиолокатор үйлдвэрлэгч компаниуд анхдагч, хоёрдогч радиолокаторуудаас гадна эдгээр ажиглалтын тоног төхөөрөмжийн ажиллагааг хангаж чадахуйц WAM/ADS-B зэрэг тоног төхөөрөмжүүдийг танилцуулж байлаа. ERA, Thales зэрэг ажиглалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд WAM/ADS-B тооцоот болон хамааралтай ажиглалтын системүүдийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Энэ удаа Comsoft компани ажиглалтын ADS-B системийн сонирхолтой хийгээд нарийн, овор хэмжээ маш бага тоног төхөөрөмжийг танилцуулж байлаа. Сүүлийн жилүүдэд ADS-B ажиглалтын тоног төхөөрөмжийн нислэгийн хөдөлгөөний ажиглалтын үйлчилгээнд нилээн өргөнөөр ашиглаж эхлээд байна. Мөн эдгээр ажиглалтын системүүдийг аэродомын хөдөлгөөнт объектуудын хяналтанд өргөн ашиглаж байна. Аэродомын хөдөлгөөнт объектуудын хяналтын төхөөрөмжийг TERMA компани тусгайлан үйлдвэрлэж байгаа тухайгаа танилцуулсан.

Дүгнэлт: Ажиглалтын тоног төхөөрөмжийн хувьд олон улсын томоохон үйлдвэрлэгчид анхдагч, хоёрдогч радиолокатороос гадна WAM/ADS-B тооцоот болон хамааралтай ажиглалтын системүүдийг үндсэн бүтээгдэхүүнээ болгон танилцуулж байна. Иймд WAM/ADS-B тооцоот болон хамааралтай ажиглалтын системүүдийг хоёрдогч радиолокаторуудын нөөц хэлбэрээр ашиглах, цаашид нислэгийн агаарын зайг бүхэлд нь тус тоноглолоор тоноглох нь зүйтэй гэж үзэж байна.

ATC Global 2013 үзэсгэлэн, семинарт нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдах цаг уурын өгөгдлийн автомат станцын үйлдвэрлэгчид олноороо оролцож байсан бөгөөд үүнд томоохон үйлдвэрлэгчдээс дурдвал Vaisala, Allweather зэрэг компаниуд болно. Манай улс аэродромын бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдах цаг уурын мэдээлэл боловсруулах системдээ Vaisala компанийн бүтээгдэхүүнийг 1998 онд хэрэгжүүлсэн Агаарын навигацийн хөгжүүлэх үндэсний төслийн хүрээнд нийт нисэх буудлуудад суурилуулан ашиглаж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар дээрх станцуудын ашиглалтын хугацаа дуусаж байгаа тул шинэчилэх шаардлагатай болсон бөгөөд үүнийг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байгаа билээ.

Азийн бүсийн орнуудаас Аэронавигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орнуудаас Солонгосын “KAC – Korea Airport Corporation” – ны бүтээгдэхүүнүүд болон нисэх буудлын аэронавигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүд нь нилээдгүй сонирхол татаж байлаа.

Мөн энэ удаагийн ATC Global 2013 үзэсгэлэн, семинарт Оросын холбооны улсын үйлдвэрлэгчид ихээр оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. Оросын холбооны улсын NITA буюу “New information technologies in Aviation” компани аэронавигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн томоохон иж бүрэн цогц системийг танилцуулж, “Аэротехника” компани программ хангамжид суурилсан аэронавигацийн үйлчилгээний төхөөрөмжүүдийг дэлгэн тавьсан байлаа.

Франц улсын ENAC буюу францын нисэхийн академи нь аэронавигацийн үйлчилгээний хувьд мэргэжилтэн бэлтгэх томоохон байгууллага бөгөөд тус үзэсгэлэн семинарт сонирхогч олонтой байлаа. Франц улсын ENAC буюу францын нисэхийн академитай Иргэний нисэхийн ерөнхий газар 2012 оны 22 дахь удаагийн ATC Global 2012 үзэсгэлэн семинарийн үеэр хамтын ажиллагааны талаар холбоо тогтоон 2012 онд GNSS системээр нэг, RNP нислэгийн журам зохиогч нэг тус тус мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд нийт 32 нислэгийн удирдагчийг сургалтанд хамтруулаад байна. 2013 онд тус академид 16 нислэг удирдагчийг сургахаар ажиллаж байна.

2013 оны 23 дахь удаагийн ATC Global 2013 үзэсгэлэн уулзалт семинарийн үеэр дараах онцлог зүйлс ажиглагдаа. Үүнд:

  • Аэронавигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүд системийн хувьд интегралчлагдаж нийлмэл бүтэцтэй болж байна.
  • Аэронавигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийн нэгдмэл бүтэцтэй болох үндсэн шалтгаан нь программ хангамжийн түүний интерфэйс бүтцээс хамаарч байна.
  • Аэронавигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийн прогамм хангамж нь өндөр түвшинд гүйцэтгэгдэх болсон байна

ATC Global 2013-ын шилдэг шагналыг дараах үйлдвэрлэгч Аэронавигацийн үйлчилгээний байгууллагууд гардлаа. Үүнд:

  • Executive Leadership Award
    David McMillan, Chairman,  former Director General of EUROCONTROL, currently regional chairman of Flight Safety Foundation)
  • Environmental Award
    LFV group – VINGA
  • Excellence in ANSP Management (Europe and North America)
    Irish Aviation Authority – Reduced ATM charges for en-route and airport services
  • Excellence in ANSP Management (outside Europe and North America)
    Airports Authority of India  – Cruising ahead with excellence in ANS
  • Industry Partnership of the Year
    ACSS – US Airways, ACSS, FAA and EUROCONTROL partnership for NextGen/ADS-B avionics
  • Outstanding contribution to the next generation of ATM Systems
    Snowflake Software – Building SWIM B2B Web Services Using Open Standards
  • Safety Leadership of the Year
    Honeywell – Smart Landing Smart Runway
  • Strategic Advancement in Air Transport Award
    Airports Authority of India  – INSPIRE
  • The Air Traffic Management Magazine Atlantic Award
    Air Berlin PLC – first German airline to initiate satellite-based precision landings in Bremen and Innsbruck
    Get the Flash Player to see this content.

Сэтгэгдэл үлдээх

Нэвтрэх

Twitter Widget

Archives