Зөвлөмж хүргүүлэх тухай

2013 оны хүйтний улирлын цаг агаарын төлөвөөр III сард ихэнх нутгаар, II сард  нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, цасан бүрхүүл тогтох, цасан шуурга болох, төлөвтэй байна.

Жилийн хүйтэн болон шилжилтийн улиралд агаарын хөлгийн нислэгт, нэн ялангуяа агаарын хөлөг буудалд газардах үед нэлээд төвөг учруулдаг үзэгдлийн нэг нь хотын утаа юм.

Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцын ажиглалтын мэдээ ашиглан хийсэн судалгаанаас 10, 11, 12, 1, 2, 3, 4 дүгээр саруудад Туул голын хөндийгөөр 140-150 км хүртэлх газарт утаан мананцар нь тархдаг.Өөрөөр хэлбэл өвлийн цагт утаан хөшиг хоногийн турш арилахгүй, дараа дараагийн өдөрт инерцээр үргэлжилж байна. Утааны өтгөрөлтийн байдал, түүнээс хамаарч алсын барааны харагдац муудах нь сар бүр харилцан адилгүй байх төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдийн байдлаар 2005 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрч 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтын байдал онцгой хүндэрч Дорнод аймгийн хэмжээнд 2000 орчим толгой мал хорогдож байжээ.

Иймд нислэгийн үйл ажиллагаатай холбоотой бүх байгууллагууд дор бүрнээ аэронавигацийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, нислэгийн болон техникийн саатал дутагдал гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллах, түүнчлэн мөстөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч аэродромын бэлэн байдал, холбоо, навигаци, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллаж зохих дүрэм журмын дагуу холбогдох арга хэмжээ авах зэргээр нислэгийн аюулгүй ажиллааг бүрэн ханган ажиллахыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Нэвтрэх

Twitter Widget

Archives