Нисэхийн эрэн хайх, авран туслах хоёр дахь сургуулилт амжилттай болж өндөрлөлөө

Монгол улс болон Оросын Холбооны улсын засгийн газар хооронд хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах сургуулилтыг Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2012 оны 9 дүгээр сарын 05-08 ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Get the Flash Player to see this content.

Уг сургуулилтад Монголын  талаас Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Мэрэгжлийн хяналтын ерөнхий газар болоод Монголын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл зэрэг бусад албан байгууллагууд хамтран оролцлоо. Оросын талаас Иргэний нисэхийн агаарын тээврийн холбооны агентлаг,  Баруун Сибирийн агаарын тээврийн газар, Сибирийн нисэх-сансрын ЭХАТ төв, Аэрогео авиакомпани болон “ПОИСК” программыг зохиосон Паллада байгууллага оролцсон бөгөөд Монгол улсад зохион байгуулсан нисэхийн эрэн, хайх авран туслах сургуулилтыг үзэж танилцахаар БНХАУ- ын Иргэний нисэхийн аюлгүй байдлын албаны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 12-р хавсралт 3.1.8 дахь заалт, Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн 6-р зүйлийг тус тус үндэслэн Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилт (SAREX 2012)- ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулхаар Монгол улсын Ерөнхий сайд захирамж гарган ажлын хэсэг байгуулагдан ажиллаа.  Энэхүү сургуулилт нь хоёр улсын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн, бие биенээсээ суралцсан, аль аль талаасаа өндөр ач холбогдол өгч ажилласан үр дүнтэй сургуулилт болж өндөрлөлөө.

Get the Flash Player to see this content.

Сургуулилтад оролцсон байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаархи танилцуулга хийж, шинээр нэвтрүүлэн ашиглаж буй техник хэрэгслүүдээ үзүүлсэн туршлага солилцсон сургуулилт болсон юм. Манай хоёр улсын хамтарсан сургуулилт урьдаас бэлтгэгдсэн төлөвлөгөө болон хууль дүрмийнхээ дагуу явагдсан бөгөөд  ”Монгол улсын иргэний нисэхийн тухай хуулийн 29-р зүйл”, “Агаарын хөлгийн осол сүйрлийн үед ажиллах журам”, “Иргэний нисэхийн дүрэм-138 ЭХАТ үйл ажиллагаа”, “Аэронавигацийн үйлчилгээний газрын харъяа алба, салбаруудын онцгой байдлын үед мэдээлэл дамжуулах журам” –ыг баримтлан эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны явцад дохио тэмдгүүдийг ашиглан гүйцэтгэсэн билээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад өндөр үүрэг хариуцлагтай ажилласан ОБЕГ –ын хурандаа М.Сүхбаатраар ахлуулсан 28 аврагч, ЦЕГ-ын хэв журам хамгаалах газрын дарга Х.Баярмагнай ахлагчтай 21 албан хаагч,ТЕГ-ын тасгийн дарга хошууч А.Энхбаатраар ахлуулсан 5 мэргэжилтэн, , ЗХ 337-р ангийн захирагч Н.Очирбат хурандаа ахлагчтай нисэх багийн экипаж болоод ИНЕГ-ын дэд дарга,Аэронавигацийн үйлчилгээний газрын дарга Б.Алтанцомоор ахлуулсан баг хамт олон идэвхи зүтгэлтэй оролцож амжилттай сайн зохион байгууллаа.

Монгол улс болон Оросын холбооны улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны албадуудын хамтарсан сургуулилт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд  хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн, олон улсын иргэний нисэхийн байгуулагаас тавигддаг зөвлөмж, шаардлагын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа гэж хоёр талын албаны хүмүүс онцоллоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Нэвтрэх

Twitter Widget

Archives