Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр

admin | 2012.Feb.2

Монгол улсын Засгийн газраас “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр“-ийг 2011 оны 5 сарын 3 өдөр 145 тоот тогтоолоор батлажээ. Тус хөтөлбөр хэрэгжснээр орон нутгийн нисэх буудлууд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдох боломж бий болохоос гадна үйл ажиллагаанд холбоотой дуу, дүрсийн мэдээллийг солилцох, онлайн хурал, хэлэлцүүлэг хийх зэрэг боломжтой болох юм. Хөтөлбөрийг үзэх

“Нислэгийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт уулзалт семинар

admin | 2012.Jan.17

ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээний газраас Гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч компаниудыг хамарсан “Нислэгийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт уулзалт семинарыг 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:30 цагт Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны байранд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус уулзалт семинарын зорилго нь Аэронавигацийн үйлчилгээний газраас нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар сүүлийн үед шинээр нэвтрүүлж буй ажиглалтын радиолокатор, багасгасан босоо зайчлал буюу RVSM зэрэг бүтээгдэхүүнүүд болон нисэхийн цаг уурын мэдээллийн үйлчилгээний талаарх танилцуулга хийхэд оршино. Иймд тус дэлгэрэнгүй..>>

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

admin | 2012.Jan.16

ҮНДЭСЛЭЛ Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, Төрийн албаны тухай Монгол улсын хууль 10.1, ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 1.5.1.а, 2.4. заалтуудыг мөрдлөгө болгосон болно. ЗОРИЛГО Аэронавигацийн үйлчилгээний газрын мэргэжлийн хэлтсийн техникийн бодлогын мэргэжилтэнг албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын дагуу мэдлэг, боловсрол, ур чадвар, мэргэшсэн байдлаар сонгон шалгаруулж ажлын бүтээмжийг дээшлүүлэх цаашлаад мэргэжлийн боловсон хүчнийг зөв үнэлэн дүгнэж ажлын байранд томилох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ИНЕГ, Аэронавигацийн үйлчилгээний газрын мэргэжлийн хэлтсийн ТЕХНИКИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТЭН албан тушаалд дэлгэрэнгүй..>>

Хуудас:«1234567

Нэвтрэх

Twitter Widget

Archives