Улирлын чанарын цаг уурын зөвлөмж боловсруулан гаргалаа.

admin | 2012.Jun.5
Page1

Нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдаж байгаа цаг уурын мэдээллийн таарацыг сайжруулах, Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж буй авиакомпаниудын нислэгийн төлөвлөлт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улирлын чанартай цаг уурын аливаа үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ хийх, зуны улиралд үүсэж болзошгүй цаг агаарын аюултай үзэгдэлийн сөрөг нөлөөллийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж боловсруулан гаргаж үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ОУИНБ) Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберто Кобе Гонзалес АНҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

admin | 2012.Jun.5
Untitled-2

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ОУИНБ) Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберто Кобе Гонзалес Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ ИНЕГ-ын үйл ажиллагаа онцлон Аэронавигацийн үйлчилгээний газар болон түүний харъяа алба салбаруудын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа. Ноён Роберто Кобе Гонзалесийг ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Аэронавигацийн үйлчилгээний газрын дарга Б.Алтанцом, АНҮГ-ын ерөнхий менежер Ч.Цэдэндорж, Мэргэжлийн хэлтэсийн дарга П.Пүрэвсүх болон харъяа албадын дарга нар дагалдан авж Монгол улсын Аэронавигацийн үйлчилгээ болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Ноён Роберто Кобе дэлгэрэнгүй..>>

“Нисэхийн онол” тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө

admin | 2012.May.22
esreg4

  Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 87 жилийн ой, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион явуулж буй “Нисэхийн онол” тэмцээн 2012 оны 05-р сарын 19-нд МҮЭСТО-нд маш амжилттай болж өнгөрлөө. Давхар ойнуудынхаа хүрээндээ тус байгууллагын хамт олон энэ сарын 5-наас эхлэн олон арга хэмжээ зохион явуулж буйн нэг нь “Нисэхийн онолын” тэмцээн юм. Энэ сарын 19-ний өдөр болсон тус тэмцээнийг 10 жилийнхээ ойг тэмдэглэж буй Мэдээлэл үйлчилгээний байгууллагынхан зохион байгууллаа. дэлгэрэнгүй..>>

Эрчим хүчний зохицуулах газар өөрчлөн байгуулагджээ.

admin | 2012.Apr.27

Эрчим хүчний зохицуулах газар нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 2 сарын 15-ны өдрийн 49 тоот тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хороо болон өөрчлөн байгуулагдаж тус хорооны даргаар Түдэвийн Цэрэнпүрэв томилогдсон байна. ИНЕГ-т хэрэгжүүлж байгаа нарны зайн цахилгаан станцын тусгай зөвшөөрөлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос  авсан билээ. Тус зохицуулах хорооны веб хаяг www.erc.mn

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх

admin | 2012.Apr.27

ЗТБХБ-ын сайдын 2012 оны 4 сарын 23 өдрийн 1/1917 тоотын дагуу шинээр барилга байгууламжийн угсралтын ажил, зураг төслийн ажил эхлэхээс өмнө Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэх талаар мэдэгдэл ирүүлснийг та бүхэнд сонордуулж байна. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль

Хуудас:«1234567»

Нэвтрэх

Twitter Widget

Archives