“Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Навигаци, ажиглалтын үйлчилгээн дэхь Глобал Навигацийн хиймэл дагуулын систем- GNSS for Surveillance and Navigation in ATM” сэдэвт сургалт семинарт хамрагдсан тухай тайлан

admin | 2012.Jul.9

Тус сургалт семинарт Холбоо навигаци бодит ажиглалтын үйлчилгээний газрын Инженерингийн хэсгийн дарга Н.Доржсүрэн оролцсон бөгөөд та бүхэнд тус арга хэмжээний ажлын тайланг танилцуулж байна. “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Навигаци, ажиглалтынүйлчилгээн дэхь Глобал Навигацийн хиймэл дагуулынсистем- GNSS for Surveillance and Navigation in ATM” сэдэвт сургалт семинарт хамрагдсан тухай тайлан

Стандартчилал хэмжилзүйн газраас өргөмжлөл гардуулав

admin | 2012.Jun.13
3

Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага ILAC, Олон улсын Итгэмжлэлийн форум хамтран Дэлхийн итгэмжлэлийн өдрийг “Итгэмжлэл- Аюулгүй хүнс, ундны цэвэр усыг дэмжих” нь сэдвийн дор уулзалт семинарыг Стандартчилал Хэмжилзүйн газраас 4 дэх удаагаа 6-р сарын 9-ны өдөр яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын лабораториудын  удирдлага, чанарын менежерүүдийн дунд зохион байгуулсан ба энэхүү уулзалт, семинар дээр ИНЕГ-ын Оношлогоо хэмжилзүйн лабораторийг Ази номхон далайн бүс нутгийн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APLAC/-аас дэлгэрэнгүй..>>

“МОНГОЛ УЛСЫН ӨНДРИЙН ТУЛГУУР СҮЛЖЭЭ, ТҮҮНИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

admin | 2012.Jun.12
IMG_4707

2012 оны 06 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ, түүнийг сайжруулах” сэдэвт олон улсын хуралд иргэний нисэхийн салбарыг төлөөлж НМҮА-ны Нислэгийн тогтмол мэдээллийн хэсгийн дарга Б.Батцэцэг, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ, Өгөгдлийн сангийн инженер Б.Ууганбаяр, Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн техникийн ажилтан Б.Нямбаяр нар оролцож, Нисэхийн зураг зүйч Н.Хаш-Эрдэнэ “Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан бүрдүүлэх” ажил Монгол Улсын иргэний нисэхийн салбарт ямар хэмжээнд хэрэгжиж байгаа талаар илтгэл тавилаа. Олон улсын дэлгэрэнгүй..>>

Баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

admin | 2012.Jun.5
3

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 87 жилийн ойг Аэронавигацийн үйлчилгээний газрын хамт олон хөдөлмөр бүтээл, урлаг спортын өндөр амжилтаар угтлаа. Нисэхийн хэмээх тодотголтой 87 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан урлаг спортын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүлэн манлайлж шагнагдсан нийт албан хаагчид тэр дундаа Аэронавигацийн үйлчилгээний газрын хамт олонд Аэронавигацийн үйлчилгээний газрын удирдлагын зүгээс баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд ажлын өндөр амжилтыг хүсье.  

Шав тавих ёслол боллоо

admin | 2012.Jun.5
100_8476

2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нислэгийн цаг уурын төвийн барилгын ажлыг хийхээр төлөвлөсөний дагуу өчигдөр буюу Билгийн тооллын шинийн 15-ны сайн өдрийг тохиолдуулан ИНЕГ-ын “В2″ хамгаалалттай бүсэд Нислэгийн цаг уурын төвийн барилгын шав тавих ёслол болж өндөрлөлөө. Шав тавих ёслолд ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээний газрын ерөнхий менежер Ч.Цэдэндорж, Мэргэжлийн хэлтсийн Цаг уурын мэргэжилтэн С.Мандухай, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, ЦУОШГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга С.Наран-Өлзий, НЦУТөвийн дарга Б.Бандисүрэн, НЦУТөвийн дэд дарга Б.Болормаа болон бусад төлөөлөгчид, ажиллагсад дэлгэрэнгүй..>>

Хуудас:«1234567»

Нэвтрэх

Twitter Widget

Archives